Бэлдмэлийг хүүхэд болон насанд хүрэгсдийн хамрыг цэвэрлэх зорилгоор хэрэглэхээс гадна хурайшсан буюу салс ялгарсан хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хамрын хөндий ба дайвар хөндийн бусад өвчний үед хэрэглэнэ.
Флаконы их биеийг огцом шахах замаар хамрын хөндий уруу цацна. Цацах үед толгойг гэдийлгэхгүй ба флаконыг эргүүлэхгүй.
Бэлдмэлийг хамрын нүх бүрд хүүхдэд 1 удаа, насанд хүрэгсдэд 2 удаа цацна.
Флаконыг босоо байрлалд шахах үед уусмал цацлага хэлбэрээр, хэвтээ байрлалд шингэн байдлаар, хөмрүүлж байрлуулахад дусал хэлбэрээр гарна.
Хэрэглэсний дараа флаконы цацагчийг хаттал цэвэрлэнэ.