Насанд хүрэгсэд болон хүүхдийн дархлал дарангуйлагдснаас үүдсэн төрөл бүрийн шалтгаант (мэс заслын гаралтай) үжил: хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл, нойр булчирхайн цооролт хурц үрэвсэл, нойр булчирхайн гаралтай үжил, бусад үжил, гэмтлийн дараахи үжил, шархны үжил, ясны идээт үрэвсэл, бусад үжил, эмэгтэйчүүдийн эмгэг, эндометрит, бусад үжил, түлэгдэлтийн үжил, уушигны хүнд хэлбэрийн үрэвсэл, бусад үжил, нярайн үжил, бусад тархмал болон голомтот хүнд хэлбэрийн нярайн халдвар, халдварт сүрьеэгийн үед тус тус хэрэглэнэ
0,5 мг Ронколейкин - 500 000 МЕ рИЛ-2
Ампултай бэлдмэлийг 1,5-2 мл тарианы усаар шингэлж арьсан доор тарина. Ампултай бэлдмэлийг натрийн хлоридын 400 мл изотоник уусмалд хийж найруулан судсанд дуслаар тарина. Уусмалын нийт эзэлэхүүнийг 4-6 цагийн турш судсанд дуслаар хийнэ. Төрөл бүрийн шалтгаант үжлийн үед насанд хүрэгсдэд – арьсан доор 1-3 удаа тарих эсвэл Ронколейкиныг 1-3 хоногийн зайтай 0,5-1,0 мг-р судсанд тарьж хавсарсан эмчилгээ хийнэ. Хүнд явцтай үжлийн үед Ронколейкины 1-3 ээлж эмчилгээ хийнэ. Ээлж эмчилгээ 0,5 мг-р 24 цагийн зайтай судсанд дуслаар 2 удаа тарина. Ээлж эмчилгээг хоорондоо 48 цагийн зайтай хийнэ.