Бэлдмэлийг хүчиллэг сөөргөө ба цээж хорсох үед хэрэглэнэ. Бэлдмэл кальцийн ба магнийн карбонат зэрэг ходоодны хүчил саармагжуулдаг бэлдмэл агуулдаг. Үйлдлийн зарчим нь үйлчлэгч бодис нь системийн цусны урсгалд орохоос хамаарахгүйгээр хэсэг газар үйлчилдэг. Кальцийн карбонат нь саармагжуулах үйлдэл үзүүлнэ. Уг үйлдэл нь мөн саармагжуулах үйлдэлтэй магнийн карбонаттай нэгдсэнээр хүчжинэ.
Кальцийн карбонат 680мг + Магнийн карбонат 80мг
Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхэд: нэг удаагийн тун нь 1-2 шахмал бөгөөд өвдөлтийн үед хоногт 4-8 шахмал хэрэглэнэ. Шахмалыг амандаа бүрэн уустал нь байлгах буюу эсвэл зажилж болно. Хүчтэй өвдөлтийн үед бэлдмэлийн тунг богино хугацаанд хоногт 12 хүртэл шахмал болгон ихэсгэж болно. Бэлдмэлийг хэрэглэх үргэлжлэх хугацаа нь 10 өдрөөс хэтрэхгүй байна.
Үйлдвэрлэсэн улс: Герман