Хошногоны амсрыг угааж цэвэрлэсний дараа тосоо түрхэнэ. Тосыг чиглүүлэгч хушууны хамгаалалтын таглааг авч, эмийн зөөлөн бортгон савтай (тюбиктэй) холбоно. Хушууны үзүүрт бага зэргийн тос шахан гаргаад үзүүрийг нь тосолсны дараа хошногоны гадна амсарт тосоо болгоомжтой түрхээд, мөн дотогш нь багахан шургуулж тосоо шахаж хийнэ. Тосыг хоногт 4 удаа (өглөө, шөнө унтахдаа болон хүндээр бие засах болгоны дараа) хэрэглэнэ. Тосыг хэрэглэх бүрийн дараа хошууг салгаж сайтар угаагаад хамгаалалтын тагаар нь таглаж хадгална. 12-с доош насны хүүхдэд зөвхөн эмчийн заалтаар хэрэглэ.