Реамберин (REAMBERIN®) уусмалыг насанд хүрэгсэд, 1-ээс дээш насны хүүхдэд төрөл бүрийн дотоод болон гадаад шалтгаантай цочмог хордлогын үед хүчилтөрөгч дутагдлын эсрэг болон хордлого тайлах зорилгоор хэрэглэнэ.
N-метилглюкамин сукцинат 6,0г + Натрийн хлорид 2,112 г + Калийн хлорид 0,2г+ Магнийн хлорид 0,048г
Насанд хүрэгсдэд: Реамберин (REAMBERIN®) бэлдмэлийг нэг минутанд 1 - 4,5 мл (минутанд 90 дусал хүртэл) дусахаар судсанд тарина. Хоногийн тун 400-800 мл.Дуслын хурд болон тунг өвчтөний биеийн байдлаас хамаарч тохируулна.Ээлж эмчилгээний хугацаа 11 хоног хүртэл байна.Хүүхдэд: Реамберин (REAMBERIN®) бэлдмэлийг нэг минутанд 3-4 мл (минутанд 60-80 дусал) дусахаар судсанд хийнэ. Хүүхдэд хоногийн тунг биеийн кг жинд 6-10 мл байхаар тооцох ба хоногийн тунг 400 мл-ээс хэтрүүлэхгүй.Ээлж эмчилгээний хугацаа 11 хоног хүртэл байна.Тухайн өдрийн тунг хэрэглээгүй бол дараагийн өдөр тунг нэмэхгүй, ердийн тунгаар хэрэглэнэ. Энэ тохиолдолд ээлж эмчилгээний хугацааг сунгаж болно. - Хадгалах хугацаа: 5 жил - 30°С-аас доош хэмд, гэрлээс хамгаалж хадгална.
Үйлдвэрлэсэн улс: ОХУ