Түрүү булчирхайн хоргүй томролын (аденома) I-II шатанд шээс гадагшлах явц саатаж, шээхэд хүндрэлтэй байх, шээс байн байн хүрэх (түүний дотор шөнийн цагаар), шээсний дараа давсаг бүрэн сулраагүй мэт санагдах (давсагт шээс үлдсэний улмаас), шээс хүрсэн үед шээсээ барьж чадахгүй болох үед хэрэглэнэ. Түрүү булчирхайн цочмог ба архаг үрэвсэлд (цогц эмчилгээний хамт ) хэрэглэнэ.
Тослогийг нь авсан нунтаг хулууны үр - 200 мг ба түүний цэвэршүүлсэн ханд (5- 10:1), экстрагент: натрийн гидрокарбонат /хоолны давс/, цэвэр ус (3/6,1/90,9)- 100 мг; алтарганы хуурай ханд (5-8:1) экстрагент: этанол 60 об.% - 2,6 мг; улиасны навчны хуурай ханд (5 - 8:1), экстрагент: этанол буюу спирт 60 эз.% - 6,3 мг;
Насанд хүрэгчдэд 2-4 шахмалаар өдөрт 3 удаа хэрэглэнэ. Шахмалыг зажилж жижиглээд, хангалттай хэмжээний (ойролцоогоор 250 мл) цэвэр усаар даруулан ууна. Бэлдмэлийг хэрэглэх хугацаа 4 долоо хоног.