Системийн кандид, кандидеми, тархмал кандид, кандидын халдварын бусад хэлбэр, хэвлийн гялтан, үнхэлцэг, нүд, уушги, шээсний замын халдварууд. Салстын кандид. Ам залгиурын, улаан хоолойн, тархмал бус гуурсан хоолой уушигны халдварууд, кандидури. Хэвийн болон дархлал суларсан өвчтөний эмчилгээнд хэрэглэнэ. Үтрээний цочмог болон архаг мөөгөнцөр. ХДХВ бүхий өвчтөнд мөөгөнцрийн халдвараас урьдчилан сэргийлэх, хавдрын эсийн өсөлт, эс хордуулах болон туяа эмчилгээний үед мөөгөнцөр үүсэх эрсдэлтэй өвчтөнд тус тус хэрэглэнэ.
Хоногийн тун мөөгөнцрийн халдварын хүндрэл, шинж чанараас хамаарна. Эмчилгээг эмнэл зүйн үнэлгээ, лабораторийн үзүүлэлтэнд халдвар буурсан гэдгийг илрүүлэх хүртэл хийнэ. Криптококкын менингиттэй, ам залгиурын мөөгөнцөр, ХДХВ өвчтөнд ихэвчлэн халдварын дахилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Уусмалыг венийн судсанд дуслаар минутанд 20мг (10 мл) байхаар тооцон дусаана. Судсаар эсвэл эсрэгээр уулгах аргаар хоногийн тунг өөрчлөх шаардлагагүй.