Гэдэсний шархлаа Ходоодны шархлаа Рефлюкс эзофагит Золлингер-Еллисоны хам шинж болон бусад шүүрэл ялгаралт эмгэгээр ихсэлт
Пантопразол натрийн сескуигидрат...45,1 мг
Пантопразолын тарилгын ус бүхий 40 мг нунтагыг зөвхөн венийн судсанд тарих тул ууж хэрэглэхгүй. Хэрэглэхэд бэлэн уусмалыг бэлтгэхдээ натрийн хлорид 9 мг\мл (0,9%) бүхий 10 мл ашиглана. Бэлдмэлийг натрийн хлорид 9 мг\мл (0,9%) бүхий 100 мл, эсвэл тарилгын глюкоз моногидрат 55 мг\мл (5 %) уусган шууд хэрэглэнэ. Бэлтгэсэн холимогийг 12 цагийн дотор хэрэглэнэ. Эмийн бэлдмэлийг венийн судсанд 2-15 минутын турш тарина. Эмчилгээнд аль болох хурдан уух шаардлагатай бол Пантопразол 40 мг нунтагаар уусмал бэлтгэн венийн судсанд тарихаа зогсоон 40 мг пантопразол уулгана.