Нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагааны дутмагшил (архаг панкреатит, муковисцидоз болон бусад шалтгаант).Ходоод, гэдэс, элэг цөсний хүүдийн архаг үрэвсэлт өвчнүүд;Дээрх эрхтнүүдэд хийгдсэн туяа эмчилгээ ба тайрсаны дараах хоол боловсруулах замын хямрал, гэдэс дүүрэлт, суулгалт бүхий байдал (хавсарсан эмчилгээ байдлаар)Ходоод гэдэсний замын хэвийн үйл ажиллагаатай хүний хоол тэжээлийн түр зуурын хямралын үеийн засал эмчилгээ.Хэвлийн хөндийн эрхтнүүдийг рентген болон ЭХО шинжилгээнд бэлтгэх.
Гахайн панкреатины нэг шахмал дахь энзимийн найрлага:Липаза 20000 ЕД Ph.Eur, Амилаза 12000 ЕД Ph.Eur, Протеаза 900 ЕД Ph.Eur.
Хоол боловсруулах замын хямралын зэргээс хамаарч тунг тохируулна.Насанд хүрэгсдэд (өөрөөр заагаагүй бол) – хоолны үед 1 шахмалШахмалыг хангалттай хэмжээний усаар даруулж зажлалгүй ууж хэрэглэнэ.Хүүхдэд эмчийн заавраар хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь 1 удаа буюу хэдэн өдрөөс (хоол тэжээлийн хямралын үед) хэдэн сар буюу жил (орлуулах эмчилгээний үед) хүртэл байж болно.Гидросорбентын бүрхүүлийг залгиж болохгүй.
Үйлдвэрлэсэн улс: Словени