Нойр булчирхайн гадаад шүүрлийн дутагдал (нойр булчирхайн архаг үрэвсэл, муковисцидоз)Ходоод ба гэдэс, элэг, цөсний хүүдийн архаг үрэвсэлт сөнөрөлт өвчин; хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдах, гэдэс дүүрэх, суулгах шинж бүхий дээрх эрхтний хагалгааны (тайрах) буюу туяа эмчилгээний дараа (хавсарсан эмчилгээнд)Хоол боловсруулах замын үйл ажиллагаа хэвийн хүмүүсийн хооллолтын алдагдлын үед хоол боловсруулалтыг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
1 бүрээсдҮйлчлэгч бодис:Липаза 10000ЕД, Амилаза 7200ЕД, Протеаза 400ЕД ферментийн идэвх бүхий гахайн панкреатин агуулагдана.
Бүрээсийг зажлалгүйгээр бүтнээр нь хангалттай хэмжээний шингэнээр даруулж залгиж ууна. Тунг өвчтөн бүрт тохируулж сонгоно. Эмчилгээг бага тунгаас эхэлнэ. Бүрээсийг 1-2 ширхгээр өдөрт 3 удаа үндсэн хоолны үед хэрэглэнэ. Мөн хөнгөн хоолны үед ч хэрэглэж болно.Хэрэв хэрэглэж буй тун нь хоол боловсруулалтын алдагдлыг арилгаж чадахгүй байвал тунг аажим нэмж болно.Ялангуяа муковисцидозтой өвчтөнд эмчилгээний бага тунгаар хэрэглэнэ.Мөн хүүхдэд ердийн эмчилгээний бага тунгаар хэрэглэнэ.
Үйлдвэрлэсэн улс: Словени