Зүрхний хэм алдалт, ялангуяа ховдлын хэм алдалт болон зүрхний архаг эмгэг зүрхний дутагдал, инфарктын дараах үед нэмэлт эмчилгээ байдлаар хэрэглэнэ. Хуруувчин цэцгийн бэлдмэлтэй нэмэгдэл эмчилгээнд хавсарч хэрэглэнэ. Магнийн болон калийн аспарагинат нь зүрхний булчингийн бодисын солилцоог сайжруулдаг. Бие махбодид магни болон калийн дутагдлаас болж цусны даралт ихсэх, зүрхний титэм судасны хатуурал, хэм алдалт болон зүрхний булчингийн эмгэг үүсгэх эрсдэлтэй.
10мл-ийн шингэнд магнийн аспарагинат 400мг болон калийн аспарагинат 452мг -ийг агуулна.
Бэлдмэлийг зөвхөн судсаар тарьж хэрэглэнэ. 1-2 ампулыг 5%-ийн глюкозын уусмалд шингэлж судсаар, дуслаар аажим тарина. Шаардлагатай гэж үзвэл уг тунг 4-6 цагийн дараа давтан тарьж болно. Хавсарсан эмчилгээнд уг бэлдмэлийг хэрэглэнэ.