Офломелид® - нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг, хэсгийн мэдээ алдуулах, нөхөн сэргээх үйлдэлтэй хавсарсан бэлдмэл юм. Үндсэн үйлчлэгч бодис нь офлоксацин, метилурацил, лидокаин юм. Метилурацил – эдийн нөхөн сэргэлтийг дэмжигч юм. Эдийн өсөлт, боловсрох явц, хучуур эдийн төлжилтийг хурдасгаснаар шархан дахь эсийн нөхөн төлжилтийг түргэсгэдэг. Лидокаин Na+-ийн сувгийг хориглох замаар хэсгийн мэдээ алдуулах үйлдэл үзүүлдэг. Гадуур хэрэглэхэд судас тэлдэг ба хэсэг газрыг цочроох үйлдэл үзүүлдэггүй.Янз бүрийн байршил, шалтгаантай шархны 1-р үед буй (идээт үхжил) халдварт шарх, үүнд: өвдөлтийн хам шинж их байх (халдвар авсан II-IV зэргийн түлэгдэлт; цоорол; трофик шархлаа; мэс заслын дараах ба гэмтлийн дараах шарх, цоорхой; буглаа, идээт үрэвслийг хагалсны дараах шарх; бугласан хатиг, шоргоолжин хатиг, хөлсний булчирхайн идээт үрэвсэл, идээлсэн атером, липом зэргийн мэс заслын эмчилгээний дараа).