Янз бүрийн шалтгаантай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл.Хамрын дайвар хөндийн үрэвслийн үед шүүрлийн урсгалыг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ.Дунд чихний үрэвслийн үед туслах эмчилгээнд (хамар залгиурын салст бүрхүүлийн хаванг багасгах) хэрэглэнэ.Хамар дурандах ажилбарыг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ.
1 мл уусмалд Ксилометазолин 1 мг
Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд зориулсан бэлдмэл.Хамрын нүх бүрт 1 удаа цацна. Шаардлагатай үед давтана. Хоногт 3-аас олон удаа хэрэглэхгүй.Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө хамрын хөндийг сайтар цэвэрлэх шаардлагатай.
Үйлдвэрлэсэн улс: ИБУИНВУ