Янз бүрийн шалтгаантай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл.Хамрын дайвар хөндийн үрэвслийн үед шүүрлийн урсгалыг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ.Дунд чихний үрэвслийн үед туслах эмчилгээнд (хамар залгиурын салст бүрхүүлийн хаванг багасгах) хэрэглэнэ.Хамар дурандах ажилбарыг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ.
1 мл уусмалд Ксилометазолин 0,5 мг
2-11 настай хүүхдэд: эмийн бэлдмэлийг зөвхөн насанд хүрэгсдийн хяналтан дор хэрэглэнэ.Ерөнхийдөө хамрын нүх бүрд 1-2 дуслаар хоногт 1-2 удаа дусааж хэрэглэнэ. Бэлдмэлийг хоногт 3-с олон удаа хэрэглэхгүй.1-2 настай хүүхэд: бэлдмэлийг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.1-с бага насны хүүхэд: бэлдмэлийг хэрэглэж болохгүй.Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө хамрын хөндийг сайтар цэвэрлэх хэрэгтэй.Толгойг бага зэрэг хойш нь гэдийлгэнэ. Хамрын нүх бүрд дусаалгыг дусаагаад дуслыг хамарт бүхэлд нь тархаахын тулд толгойг урьдын байрлалд нь тодорхой хугацаагаар дахин байлгана. Хэрэглэсний дараа флаконыг таглахын өмнө дусаагуурыг цэвэрлэж хатаана.
Үйлдвэрлэсэн улс: ИБУИНВУ