Бактерийн гаралтай цочмог синусит Дунд чихний цочмог үрэвсэл Стрептококкын гаралтай цочмог тонзиллит ба фарингит Архаг бронхитын хурцдал Эмнэлгийн бус уушгины үрэвсэл Цочмог цистит Жирэмсэн үеийн шинж тэмдэггүй бактериури Цочмог пиелонефрит Балнад, иж балнад
Ууж хэрэглэнэ. Шахмалыг зажилж бутлахгүйгээр шингэнээр (жишээ нь аяга ус) даруулж залгина. Хооллох нь амоксициллины шимэгдэлтийг багасгадаггүй. Эмчилгээг бэлдмэлийг судсанд тарих тунгийн зөвлөмжийн дагуу тарьж эхэлж болох ба дараа нь ууж үргэлжлүүлнэ.