Түрүү булчирхайн хоргүй явцтай томролын эмчилгээнд хэрэглэнэ.
тамсулозины гидрохлорид 0.4мг
18-аас дээш насны насанд хүрэгсэд болон настангууд:1 шахмалаар хоногт 1 удаа хоолноос хамааралгүй ууж хэрэглэнэ. Хэрэглэх хугацааг хязгаарлахгүй ба бэлдмэлийг завсарлагагүй эмчилгээний хэлбэрээр хэрэглэнэ. Бэлдмэлийн үйлчлэгч бодис аажим чөлөөлөгдөх явцад нөлөөлж болзошгүй тул шахмалыг зажлалгүйгээр бүтнээр нь хэрэглэнэ.