Хүүхдэд:Өсөлтийн дааврын дутмагшлаас өсөлт нь зогссон болон бөөрний архаг дутмагшилтай өсвөр насны өсөлтийн хоцрогдол хүүхдэд, гонадын дисгенезээс (Тернерийн хам шинж) болж өсөлт нь зогссон охидод, жирэмсэн үеийн жижиг ургаас үүдэлтэй төрөхдөө богино урттай төрөөд улмаар 2 нас хүрэхэд өсөлт нь зогссон намхан хүүхдэд хэрэглэнэ.Насанд хүрэгсдэд:Хүүхэд наснаас эхэлсэн өсөлтийн дааврын дутмагшил:Хүүхэд наснаас эхэлсэн өсөлтийн дааврын дутмагшилтай хүмүүс өсөлт зогссоны дараа өсөлтийн дааврын шүүрлийн ялгаралтыг дахин үнэлүүлж шинжлүүлэх шаардлагатай байдаг. Гурваас дээш төрлийн өнчин тархины дааврын дутмагшилтай, удамшлын тодорхой шалтгаан бүхий хүнд зэргийн өсөлтийн дааврын дутмагшилтай, гипоталамус өнчин тархины бүтцийн гаж хөгжилтэй, төв мэдрэлийн системийн хавдарууд эсвэл гавал тархины өндөр тунт цацраг идэвхт бодисын хордолттой эсвэл гипоталамус өнчин тархины эмгэгшлийн улмаас хоёрдогчоор үүссэн өсөлтийн дааврын дутмагшилтай эсвэл өсөлтийн дааврын эмчилгээг зогсоосноос хойш 4 долоо хоногоос дээш хугацаанд инсулин төст өсөлтийн хүчин зүйлийг (IGF-I) хэмжихэд ˂-2 аюулгүйн хүснэгтэн үзүүлэлттэй (SDS) инсульттэй зэрэг тохиолдлуудад шинжилгээ хийх шаардлагагүй. Бусад бүх өвчтөнүүдэд инсулин төст өсөлтийн хүчин зүйлийг (IGF-I) хэмжих болон нэг өсөлтийн дааврын сэдээх сорилыг тавих хэрэгтэй байдаг.Насанд хүрэгсдийн өсөлтийн дааврын дутмагшил:Илэрхий өсөлтийн дааврын дутмагшил гэдэг нь ослоос шалтгаалсан тархины гэмтэл болон гавал тархины цацраг идэвхт бодисын хордлоготой холбоотойгоор үүссэн гипоталамус өнчин тархины эмгэгшлийг хэлдэг. Бусад аль ч хүрээний дутмагшилтай хүмүүст тухайн зохистой орлуулах эмчилгээний дараа хийсэн нэг төрлийн сэдрээх сорилоор өсөлтийн дааврын дутмагшил илэрдэг болно. Насанд хүрэгсдэд инсулинд тэсвэртэй байдлыг тогтоох сорилыг сэдрээх сорил болгон сонгодог. Хэрэв инсулинд тэсвэртэй байдлыг тогтоох сорилыг явуулахад хориглох заалттай бол өөр төрлийн сэдрээх сорилыг хийнэ. Аргинин-өсөлтийн нийлмэл дааврыг үйлчлэгч даавар болгон хэрэглэхийг зөвлөдөг. Мөн түүнчлэн аргинин эсвэл глюкагоны сорилыг зөвлөдөг ч гэсэн эдгээр сорилуудыг инсулинд тэсвэртэй байдлыг тогтоох сорилыг явуулахад хориглох заалттай бол өөр төрлийн сэдрээх сорилыг хийнэ. Аргинин-өсөлтийн нийлмэл дааврыг үйлчлэгч даавар болгон хэрэглэхийг зөвлөдөг. Мөн түүнчлэн аргинин эсвэл глюкагоны сорилыг зөвлөдөг ч гэсэн эдгээр сорилуудыг инсулинд тэсвэртэй байдлыг тогтоох сорилоос илүү цөөн тохиолдолд оношлогооны зорилгоор ашигладаг байна.