Ходоод ба улаан хоолойн сөөргөөт өвчин, ялангуяа улаан хоолойн улайлтат шархлаат сөөргөөт үрэвсэл, ходоод ба улаан хоолойн сөөргөөт өвчний шинж (цээж хорсох, хүчиллэг зүйлээр гулгих, залгих үед өвдөх) бүхий эмгэг. Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэсэнтэй холбоотой үүссэн ходоод ба 12 хуруу гэдэсний улайлтат шархлаат гэмтэл, Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт, Helicobacter pylori-ын эмчилгээнд 2 антибиотиктай хавсарч хэрэглэнэ. Золлингер-Эллисоны хам шинж болон ходоодны шүүрэл ихэссэнтэй холбоотой бусад эмгэг
Пантопразолын натрийн сесквигидрат 45.10 мг
Шахмалыг бүтнээр нь зажилж бутлалгүйгээр бүтнээр нь бага хэмжээний шингэнээр даруулж хоолны өмнө (өглөөний цайны өмнө) залгиж ууна. Өдөрт 2 удаа хэрэглэж байгаа үед сүүлийн тунг оройн хоолны өмнө ууна. Ходоод ба улаан хоолойн сөөргөөт өвчин, ялангуяа улаан хоолойн улайлтат шархлаат сөөргөөт үрэвсэл ба цээж хорсох, хүчиллэг зүйлээр гулгих, залгих үед өвдөх шинж бүхий эмгэг:Хөнгөн хэлбэрийн эмгэгийн үед бэлдмэлийг хоногт 1 шахмал (20мг)-р хэрэглэнэ.Хүнд ба дунд зэргийн явцтай эмгэгийн үед 40мг шахмалыг хоногт 1-2 ширхгээр (хоногт 40-80мг) хэрэглэнэ. 2-4 долоо хоногийн эмчилгээний үед өвчний шинж тэмдэг хөнгөвчлөгдөнө. Ээлж эмчилгээ 4-8 долоо хоног үргэлжилнэ. Урьдчилан сэргийлэх зорилгоор болон түүнчлэн удаан хугацааны барих эмчилгээнд хоногт 20мг тунгаар хэрэглэх ба шаардлагатай үед хоногийн тунг 40-80мг хүртэл ихэсгэнэ. Өвчний шинж илрэх үед түүнийг намдаах зорилгоор хэрэглэж болно. Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэсэнтэй холбоотой үүссэн ходоод ба 12 хуруу гэдэсний улайлтат шархлаат гэмтэл:Бэлдмэлийг хоногт 40-80мг тунгаар хэрэглэх бөгөөд ээлж эмчилгээ 4-8 долоо хоног үргэлжилнэ.Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийг удаан хугацаагаар хэрэглэх үед улайлтат гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлдмэлийг 20мг тунгаар хэрэглэнэ.Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт:Бэлдмэлийг хоногт 40-80мг тунгаар хэрэглэх ба ээлж эмчилгээ 12 хуруу гэдэсний шархлааны хурцдалын үед 2 долоо хоног, ходоодны шархлааны хурцдалын үед 4-8 долоо хоног тус тус үргэлжилнэ. Шаардлагатай үед эмчилгээний үргэлжлэх хугацааг уртасгана.Helicobacter pylori-ын эмчилгээнд 2 антибиотиктай хавсарч хэрэглэх:Нольпаза бэлдмэлийг 40мг-р хоногт 2 удаа 2 антибиотиктой хавсарч хэрэглэх бөгөөд ээлж эмчилгээ 7-14 хоног үргэлжилнэ.Золлингер-Эллисоны хам шинж болон ходоодны шүүрэл ихэссэнтэй холбоотой бусад эмгэг:Пантопразолыг удаан хугацааны эмчилгээнд эхлээд хоногт 80мг тунгаар 2 хувааж хэрэглэнэ. Цаашдын хоногийн тун ходоодны шүүрлийн хэмжээнээс хамаарна. Ходоодны булчирхайн шүүрлийг найдвартай хянах зорилгоор пантопразолын хоногийн тунг түр зуур 160мг хүртэл ихэсгэж болно. Эмчилгээний үргэлжлэх хугацааг хүн бүрийн онцлогт тохируулж сонгоно.Хүнд явцтай элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд хэрэглэх пантопразолын хоногийн тунг 40мг-аас хэтрүүлэхгүй бөгөөд элэгний ферментийн идэвхийг тогтмол (ялангуяа удаан хугацааны эмчилгээний үед) хянана. Хэрэв элэгний ферментийн идэвх ихэсвэл пантопразолын эмчилгээг зогсооно.Настай хүмүүс болон бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд хэрэглэх пантопразолын хоногийн дээд тун 40мг. Настай өвчтөнд Нelicobacter pylori-ын эмчилгээнд пантопразолыг 7 хоногоос удаан хугацаагаар хэрэглэхгүй.