Ходоод ба улаан хоолойн сөөргөөт өвчин, ялангуяа улаан хоолойн улайлтат шархлаат сөөргөөт үрэвсэл, ходоод ба улаан хоолойн сөөргөөт өвчний шинж (цээж хорсох, хүчиллэг зүйлээр гулгих, залгих үед өвдөх) бүхий эмгэг. Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэсэнтэй холбоотой үүссэн ходоод ба 12 хуруу гэдэсний улайлтат шархлаат гэмтэл, Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт, Helicobacter pylori-ын эмчилгээнд 2 антибиотиктай хавсарч хэрэглэнэ. Золлингер-Эллисоны хам шинж болон ходоодны шүүрэл ихэссэнтэй холбоотой бусад эмгэг
Пантопразолын натрийн сесквигидрат 22.55мг
Шахмалыг бүтнээр нь зажилж бутлалгүйгээр бүтнээр нь бага хэмжээний шингэнээр даруулж хоолны өмнө (өглөөний цайны өмнө) залгиж ууна. Өдөрт 2 удаа хэрэглэж байгаа үед сүүлийн тунг оройн хоолны өмнө ууна.
Ходоод ба улаан хоолойн сөөргөөт өвчин, ялангуяа улаан хоолойн улайлтат шархлаат сөөргөөт үрэвсэл ба цээж хорсох, хүчиллэг зүйлээр гулгих, залгих үед өвдөх шинж бүхий эмгэг:
Хөнгөн хэлбэрийн эмгэгийн үед бэлдмэлийг хоногт 1 шахмал (20мг)-р хэрэглэнэ.
Хүнд ба дунд зэргийн явцтай эмгэгийн үед 40мг шахмалыг хоногт 1-2 ширхгээр (хоногт 40-80мг) хэрэглэнэ. 2-4 долоо хоногийн эмчилгээний үед өвчний шинж тэмдэг хөнгөвчлөгдөнө. Ээлж эмчилгээ 4-8 долоо хоног үргэлжилнэ. Урьдчилан сэргийлэх зорилгоор болон түүнчлэн удаан хугацааны барих эмчилгээнд хоногт 20мг тунгаар хэрэглэх ба шаардлагатай үед хоногийн тунг 40-80мг хүртэл ихэсгэнэ.