Чихрийн шижин өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
Уусмал инсулин аспарт*/талстат протамин инсулины аспарт*..........100Ед/мл (30:70-ийн харьцаатай агуулагдана).*Saccharomyces cerevisiae-г ашиглан ДНХ-ийн рекомбинант технологоор гарган авсан. Нэг нэгж инсулины аспарт нь 6 нмоль, 0,035 мг ангижирсан инсулины аспартын давс агуулна. Нэг бортогод 300 нэгжтэй тэнцэхүйц 3мл бэлдмэл агуулагдана.
Новомикс 30 нь хүний 2 шатлалт инсулинтэй харьцуулвал үйлдэл нь хурдан эхлэх бөгөөд түүнийг хоолны өмнөхөн хэрэглэх ёстой. Шаардлагатай үед Новомикс 30 ийг хоол идэнгүүт хэрэглэж болно. Өөр инсулинээс Новомикс 30-д шилжихдээ тун болон хэрэглэх хугацаанд зохицуулалт хийх шаардлага гарч болзошгүй. Бусад бүх инсулины нэгэн адил эмчилгээний эхний долоо хоногт болон инсулин солихдоо сайтар хянаж байх шаардлагатай.