- Цөс ялгаруулах замын гөлгөр булчингийн агчилт эмгэгүүд: холецистолитиаз, холангиолитиаз, холецистит, перихолецистит, холангит, папиллит.
- Шээс ялгаруулах замын гөлгөр булчингийн агчилт эмгэгүүд: нефролитиаз, уретролитиаз, пиелит, цистит, давсагны агчил.
Туслах эмчилгээнд (шахмал эмийн хэлбэр хэрэглэгдэхгүй тохиолдолд)
- Ходоод гэдэсний замын гөлгөр булчингийн агчил: ходоод, 12 хуруу гэдэсний шархлаат эмгэг, гастрит, ходоодны амсар хэсгийн агчил, энтерит, колит, өтгөн хаталттай агчилт гэх мэт хам шинж.
- Сарын тэмдэгийн хямрал (сарын тэмдэгийн өвдөлт).
Үйлчлэгч бодис: дротаверин гидрохлорид – 40 мг;
Хоногийн дундаж тун нь 40-240 мг дротаверин гидрохлоридыг (хоногийн тунг 1-3 хуваах) булчинд тарьж хэрэглэнэ.
Хурц өвдөлтийн үед (бөөрний болон цөсний чулуутай) – 40-80 мг-ыг судсаар удаан хийнэ (ойролцоогоор 30 секундын хугацаанд).