РР аминдэм дутагдалд хэрэглэнэ. (пеллагра). Цогц эмчилгээнд: ишемийн инсульт, мөчдийн судасны бөглөрөлтөт өвчнүүд (бөглөрөлтөт эндартериит, Рейногийн өвчин), нүүрний мэдрэлийн үрэвсэл, Хартнупын өвчин зэргийн үед хэрэглэнэ (удамшлын өвчин бөгөөд энэ үед зарим амин хүчлийн шингээлтийн алдагдал ялангуяа триптофаны шингээлт алдагдал дагалдана).
Никотины хүчил (ниацин) – 10 мг
Бэлдмэлийг арьсан дор, булчинд, судсанд (аажим) тарьж хэрэглэнэ.
Пеллагра өвчний үед (РР амин дэм дутагдал) 1% 1 мл (10 мг) уусмалыг хоногт 2-3 удаа 10-15 хоногийн турш тарьж хэрэглэнэ.
Ишемийн инсультийн үед 10 мг уусмалыг судсанд аажим тарина.
Хартнупын өвчний үед хоногт 40-200 мг –ийг хэрэглэнэ.
Бусад тохиолдолд «Хэрэглэх заалт» хэсэгт дурьдсаны дагуу - 1 % 1 мл (10 мг) уусмалыг хоногт 1-2 удаа, 10-15 хоногийн турш тарьж хэрэглэнэ.
Насанд хүрэгчдийн хамгийн дээд тун: нэг удаагийн тун – 100 мг, хоногт 300 мг байна.