Ходоод гэдэсний замыг хамгаалах үйлчилгээтэй бүрхэх, шингээх өндөр идэвхтэй бэлдмэл. Шулуун гэдэсний үрэвсэлтэй хүмүүс үүнийг ууснаар үрэвсэл багасаж, бүдүүн гэдэсний цочролыг намдаан гэдэс базалж хүчтэй өвдөхийг зогсооно. Нео-Энтростоп бол гэдэс дотрыг төрөл бүрийн хор, хий, бактери, вирусээс цэвэрлэдэг бэлдмэл мөн. Нео-Энтростоп гаж нөлөө багатай бөгөөд гэдэсний ханаар шимэгдэхгүй, өтгөнтэй хамт ялгардаг.
1 шахмалд идэвхжүүлсэн коллоид аттапульгит 650мг, пектин 50 мг тус тус агуулагдана.
Насанд хүрэгсэд болон 12-с дээш насны хүүхдэд суулгалт бүрийн дараа 2 шахмалыг ууна. (хоногийн дээд тун 12 шахмал) 6-12 насны хүүхдэд, 1 шахмалаар суулгалт бүрийн дараа ууна. (хоногийн дээд тун 6 шахмал)