Тархины цусан хангамжийн алдагдлаас үүссэн эмгэг өөрчлөлтийн цочмог үед болон түүний дараах үлдэц Гавал – тархины гэмтэл ба түүний дараах үлдэц Судасны болон дегенератив (үхжилээс үүдсэн) гаралтай мэдрэлийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны хямрал (сэтгэн бодох, мэдрэх мэдэрхүйн, хөдөлгөөний алдагдал)
Үндсэн үйлчлэгч бодис: 1 мл уусмалд: цитиколинт натри ( цитиколинд тооцсоноор) – 10 мг, натрийн хлорид – 6 мг, калийн хлорид – 0,4 мг, кальцийн хлорид дигидрат – 0,27 мг, натрийн лактат – 3,2 мг. Осмос чанар (онолын хувьд) – 288,3 мОсмоль; Туслах бодис: тарилгын ус.
Судсанд дуслаар тарьж хэрэглэнэ.Насанд хүрэгчдэд хоногт 50мл -200 мл тунгаар судсанд дуслаар (1 минутад 40–60 дусал) юүлнэ.Эмчилгээ: эхний 2 долоо хоногт 50–100 мл уусмалыг хоногт 2 удаа судсанд хийнэ. Хоногийн дээд тун – 200 мл.Маш яаралтай, хойшлуулшгүй тохиолдолд, тунг эхний 24 цагийн хугацаанд эмчилгээний дээд хэмжээнд хүргэх боломжтой.Бэлдмэлийн тун ба эмчилгээг үргэлжлүүлэх хугацаа тархины гэмтлийн (цус харвалтын хэмжээ г.м) зэргээс хамааран эмчлэгч эмч ялгавартай тогтооно. Ахимаг болон өндөр настанд тунг тусгайлан тогтоох шаардлагагүй.Хүүхэд. Энэ бэлдмэлийг хүүхдэд хэрэглэсэн тухай хангалттай мэдээлэл, туршлага одоогоор алга байна.