Архины гаралтай захын мэдрэлийн эмгэг, Вернике-Корсакын хам шинж, шижингийн олон мэдрэлийн эмгэг, бери-бери (хуурай ба нойтон) өвчин зэргийн үед хэрэглэнэ.Мөн цочимог болон архаг мэдрэлийн ба олон мэдрэлийн үрэвсэл, гурвалсан мэдрэлийн өвдөлт, хүзүү ба мөрний мэдрэлийн өвдөлт, суудлын мэдрэлийн өвдөлт зэрэг эмгэгийн хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.
Тиамин 100мг + Цианокобаламин 1мг + Пиридоксин 100мг
Хүнд явцтай өвчний үед насанд хүрэгсдэд: эхлээд 1 шахмал өдөр бүр буюу өнжөөд өвдөлт намдтал хэрэглэнэ. Цаашдаа долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ.
Хүндэвтэр явцтай өвчний үед насанд хүрэгсдэд: долоо хоногт 3мл-р (1 ампул)1-2 удаа хэрэглэнэ.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа: Витамины дутагдал үүсгэж буй шалтгаанаас хамаарч лабораторийн үзүүлэлт болон эмнэлзүйн шинж тэмдэг хэвийн болтол эмчилгээг үргэлжлүүлнэ. Удаан хугацааны эмчилгээний үед (ялангуяа витамин В12) эмнэлзүйн хяналтыг 6 сар тутамд явуулна.