Архины гаралтай захын мэдрэлийн эмгэг, Вернике-Корсаковын хам шинж, шижингийн олон мэдрэлийн эмгэг, бери-бери (хуурай ба нойтон) өвчин зэргийн үед хэрэглэнэ. Мөн цочимог болон архаг мэдрэлийн ба олон мэдрэлийн үрэвсэл, гурвалсан мэдрэлийн өвдөлт, хүзүү ба мөрний мэдрэлийн өвдөлт, суудлын мэдрэлийн өвдөлт зэрэг эмгэгийн хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.
1 ампулд (3мл уусмал): үйлчлэгч бодис тиамины мононитрат (витамин В1) 100мг; пиридоксины гидрохлорид (витамин В6) 100мг, цианокоболамин (витамин В12) 1мг, туслах бодис: калийн цианид, бензилын спирт, тарилгын ус тус тус агуулагдана.
Хүнд явцтай өвчний үед насанд хүрэгсдэд: эхлээд 3мл-р (1ампул) өдөр бүр буюу өнжөөд өвдөлт намдтал булчинд тарина. Цаашдаа долоо хоногт 3мл-р (1 ампул)1-2 удаа хэрэглэнэ. Хүндэвтэр явцтай өвчний үед насанд хүрэгсдэд: Долоо хоногт 3мл-р (1ампул)1-2 удаа хэрэглэнэ. Тарилгыг өгзөгний булчингийн гадна дээд дөрвөлжинд хийнэ. Ампулыг онгойлгохын тулд: - Ампулыг тэмдэгтэй хэсгийг дээш нь харуулан барина. - Ампул доторх уусмалыг ампулын доод хэсэгт ортол сэгсэрнэ. - Ампулын толгойг тэмдэгтэй хэсгээр нь хугална. Эмчилгээний үргэлжлэх хугацаа: Витамины дутагдал үүсгэж буй шалтгаанаас хамаарч лабораторийн үзүүлэлт болон эмнэлзүйн шинж тэмдэг хэвийн болтол эмчилгээг үргэлжлүүлнэ. Удаан хугацааны эмчилгээний үед (ялангуяа витамин В12) эмнэлзүйн хяналтыг 6 сар тутамд явуулна.