Нейромидин бэлдмэлийн үйлчлэгч бодис ипидакрин нь холинэстераза ферментийг хориглогч бөгөөд түүнийг захын мэдрэлийн системийн эмгэг (неврит, полиневрит, полинейропати, полирадикулонейропати, булчин сульдал, янз бүрийн шалтгаантай булчин сульдлын хам шинж), бульбар саа саажилт, хөдөлгөөний өөрчлөлт бүхий ТМС-ийн органик эмгэгийн дараах эргэн сэргэх үе, мэдрэлийн системийн миелингүйжих өвчний бүрдэл эмчилгээ, янз бүрийн шалтгаантай ой тогтоолтын эмгэгийн (Альцгеймерийн өвчин, өтлөлтийн өмнөх тэнэгрэлийн бусад хэлбэр) эмчилгээ, гэдэсний атонийн эмчилгээ зэрэгт тус тус хэрэглэдэг.
Үйлчлэгч бодис: ипидакриний гидрохлоридНейромидин 15мг/мл тарилгын уусмал1 ампул, 1мл эзлэхүүн, 15мг ипидакрины гидрохлорид агуулна.Бусад туслах бодис: 1М давсны хүчил (рН тохируулж) ба тарианы ус
Бэлдмэлийг байнга эмчлэгч эмч болон эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв танд ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч болон эм зүйчтэйгээ шалгаарай. Нейромидин 5мг/мл ба Нейромидин 15мг/мл тарилгын уусмалыг арьсан дор болон булчинд тарьж хэрэглэнэ. Захын мэдрэлийн системийн эмгэг, булчин сульдал, булчин сульдлын хам шинж: 5-15мг (1 ампул нейромидиний 5мг/мл тарилгын уусмал-1 ампул Нейромидиний 15мг/мл тарилгын уусмал) тунгаар хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 1-2 сар үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 1-2 сарын зайтай хэд хэдэн удаа давтаж болно. Булчин сульдлын кризтэй өвчтөнд хүнд явцтай мэдрэл булчингийн сэрэл дамжилтын өөрчлөлтөөс сэргийлэх зорилгоор Нейромидиний 15мг/мл тарилгын уусмалыг 15-30мг (1-2 ампул) тунгаар богино хугацаагаар хэрэглэнэ. Эмчилгээг нейромидиний 20мг шахмал хэрэглэн үр-гэлж-лүүлэх ба тунг 20-40мг хүртэл хоногт 5-6 удаа хэрэглэхээр ихэсгэнэ. Янз бүрийн шалтгаантай ой тогтоолтын эмгэг (Альцгеймерийн өвчин, өтлөлтийн өмнөх тэнэгрэлийн бусад хэлбэр): Бэлдмэлийн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг хүн бүрд өвөрмөц тогтооно. Гэдэсний атонийн эмчилгээ ба урьдчилан сэргийлэлтэнд 20мг тунгаар хоногт 2-3 удаа 1-2 долоо хоног хэрэглэнэ. Хэрэв танд бэлдмэлийн үйлдэл хэт хүчтэй, эсвэл хэт сул санагдвал эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.