Хордлого, хорт биж, холер, удаан хугацаагаар бөөлжих, цочмог цус алдалт, шок, шингэн алдалт, гипохлореми, гипонатриеми зэргийн үед шингэн сэлбэх зорилгоор тарьж хэрэглэнэ. Мөн шарх, нүд, хамрын салстыг угаах зорилгоор гадуур хэрэглэх бөгөөд янз бүрийн шингэн эмийн бэлдмэлүүдийг бэлтгэхэд уусгагч бодис болгон ашигладаг
1 мл уусмалд 9 мг натрийн хлорид агуулагдана.
Венийн судас, арьсан дор тарихаас гадна шулуун гэдсэнд бургуй байдлаар хэрэглэнэ. Насанд хүрэгчдэд хоногт 500-3000 мл хүртэл, хүүхдэд нас болон биеийн жингээс хамааран хоногт 20-100 мл тунгаар тарьж хэрэглэнэ.