Бэлдмэлийг хэрэх өвчний шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ: хэрэхийн гаралтай артрит, хөдөлгөөн нь хязгаарлагдсан үений спондилит (Бехтеревийн өвчин), реактив артрит. Остеоартроз ба өвдөлтийн шинж бүхий үе болон нугалам нурууны бусад үрэвсэлт болон сөнөрөлт өвчин. Янз бүрийн шалтгаантай өвдөлтийн хам шинж (дорсалгии, миалгии, бурсит, тендинит, фасцит, ишиас, люмбаго, шүдний өвдөлт, гэмтлийн дараах өвдөлт, хагалгааны дараах өвдөлт)
Шахмалыг хооллох үед усаар даруулж ууна.Мелбек бэлдмэлийг зөвхөн насанд хүрэгсдэд болон 18-с дээш насны өсвөр үеийнхэнд хэрэглэж болно.
Остеоартроз: хоногт 7,5мг тунгаар хэрэглэх бөгөөд шаардлагатай үед тунг 15мг хүртэл нэмэгдүүлж болно.
Хэрэхийн гаралтай артрит: хоногт 15мг тунгаар хэрэглэх бөгөөд эмчилгээний үр дүнгээс хамаарч хоногийн тунг 7,5мг хүртэл багасгаж болно.
Хөдөлгөөн нь хязгаарлагдсан спондилит: хоногт 15мг тунгаар хэрэглэнэ.
Янз бүрийн шалтгаантай өвдөлтийн хам шинжийн үед: бэлдмэлийг хоногт 7,5мг-с эхэлж хэрэглэх ба шаардлагатай үед тунг 15мг хүртэл нэмэгдүүлж болно.
Хоногийн дээд тунг 15мг-с хэтрүүлэхгүй.18-аас дээш насны өсвөр үеийнхэнд 0,25мг/кг тунгаар хэрэглэхийг зөвлөнө. Бөөрний хүнд явцтай дутагдалтай өвчтөнд гемодиализын үед тунг хоногт 7,5мг-с хэтрүүлэхгүй. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч хүн бүрт өвөрмөцөөр тохируулна.