Бэлдмэлийг остеоартрит болон хэрэхийн гаралтай артритын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Бэлдмэлийн зөвлөж буй хоногийн тун нь 15мг (1 ампул). Шаардлагатай үед хоногийн тунг 7,5мг хүртэл багасгаж болно. Зөвлөж буй хоногийн дээд тун нь 15мг (1 ампул).Эмчилгээ 2-3 өдөр үргэлжилнэ. Шаардлагатай үед дараа нь мелбек бэлдмэлийн ууж хэрэглэдэг хэлбэрийг хэрэглэж болно. Бэлдмэлийг зөвхөн насанд хүрэгсдэд (18нас ба түүнээс дээш) хэрэглэнэ. Бэлдмэлийг гемодиализ-д байгаа бөөрний дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй.