Мезим® форте -г хоол боловсруулах үйл ажиллагааны хямрал бүхий нойр булчирхайд хоол боловсруулах ферментийн үүсэлт өөрчлөгдсөн үед хэрэглэнэ.Ийм өөрчлөлт нь жишээлвэл нойр булчирхайн архаг үрэвсэл, муковисцидоз зэрэг эмгэгийн үед үүсэж болох бөгөөд энэ үед тэжээлийн бодисын шингээлт доройтдог.Гэдэс дүүрэх үед (гэдэс дүүрэх ба гастрокардиаль хам шинж), ялангуяа ходоод ба гэдэсний хагалгааны дараа.Хоол тэжээлийн гэдсээр дамжин өнгөрөх явц үйл ажиллагааны шинжтэй түргэссэн үед (цухалдах, халдварын гаралтай гэдэсний өвчин)Элэг ба цөсний хүүдийн өөрчлөлтийн үедХоолонд дургүй болох, хэхрэх, бөөлжих, суулгахшинж дагалдсан хоол боловсруулах үйл ажиллагааны хямрал (диспепси)Боловсролт удаан ургамлын, өөх тосны, дадал болоогүй хоол хүнстэй хамт хэрэглэхМезим® форте бэлдмэлийг түүнчлэн хоол боловсруулах үйл ажиллагааны өөрчлөлтөөс шалтгаалж гэдэс дүүрсэн үед оношлогооны ажилбар (рентген зураг авахуулах, хэт авиан шинжилгээ) явуулахаас өмнө гэдэснээс хийг гадагшлуулах зорилгоор хэрэглэж болно.
Липаза 10000ед + Амилаз 7500ед + Протеза 375ед
Нэг удаагийн хооллолтын үед зөвлөх тун: 2-4 шахмал (липазагийн 20000-40000 Ед Ph. Eur./шахмал). Мезим® форте 10000 тун нь нойр булчирхайн үйл ажиллагааны дутагдлын хүнд хөнгөний зэргээр тодорхойлогдоно. Ихэвчлэн нэг удаагийн хооллолтонд липазагийн 20000-40000 Ед Ph. Eur./шахмал байх ба түүнээс ч их байж болно. Мезим® форте 10000 бэлдмэлийн эмчилгээний зорилго нь биеийн жинг хэвийн барих, түүнд хүрэх, өтгөн ялгаралтын давтамж болон хэлбэржилтийг хэвийн болгох явдал байдаг. Зөвхөн эмчийн хяналтан дор, шинж тэмдгийг (жишээ нь: стеаторея, ходоод өвдөх зэрэг) бууруулах зорилгоор тунг нэмэгдүүлж болно.
Үйлдвэрлэсэн улс: Герман