Бэлдмэлийг энтеробиоз, анкилостомидоз, некатороз, аскаридоз, трихоцефалоз зэрэг гэдэсний дугираг хорхойн дан ба хавсарсан халдварын эмчилгээнд хэрэглэнэ
Нэг ширхэг шахмалд 500мг мебендазол ба туслах бодис хэрэгцээний хэрээр агуулагдана.
Насанд хүрэгсэд ба 2-с дээш настай хүүхдэд: 1 шахмалыг нэг удаа хэрэглэнэ.
Шимэгч хорхойн халдвар дахихаас сэргийлэхийн тулд 4-6 сар тутамд эмчилгээг давтан хийнэ.