Бэлдмэлд мэдрэг үүсгэгчээр үүсгэгдсэн халдварт үрэвсэлт өвчний эмчилгээнд хэрэглэгдэнэ:
Амьсгалын замын халдварууд: (Mycoplasma spp., Chlamydia spp., Legionella spp., Ureaplasma urealyticum-н төрлийн нянгаар үүсгэгдсэн) гүйлсэн булчирхайн залгиурын үрэвсэл, дунд чихний хурц үрэвсэл болон архаг бронхитын хөдлөл ба больницын гадуурх уушигны хатгалгаа г.м
Шээс бэлгийн замын үрэвсэл (Mycoplasma spp., Chlamydia spp., Legionella spp., Ureaplasma urealyticum-н төрлийн нянгаар үүсгэгдсэн)
Арьс, арьсан доорхи өөхлөгийн халдварууд,
Campylobacter-н төрлийн нянгаар үүсгэгдсэн энтерит
Сахуу, хөхүүл ханиадны эмчилгээнд
Мидекамицины ацетат 200мг (суспензийн 5 мл-д 175 мг мидекамицины ацетат агуулагддаг).
Хоногийн тунг 50 мг/мг кг жинд тооцон хүүхдэд хэрэглэх арга:
30 кг хүртэл (~ 10 нас) - 2 х 22,5 мл (787,5 мг),
20 кг хүртэл (~ 6 нас)-2 х 15 мл (525 мг),
15 кг хүртэл (~ 4 нас)- 2 х 10 мл (350 мг),
10 кг хүртэл (~1 - 2 нас)- 2 х 7,5 мл (262,5 мг),
5 кг хүртэл (~ 2 сар)- 2 х 3,75 мл (131,25 мг).
Суспензийг бэлдэх: Нунтаг бүхий эмийн шилэнд 100 мл цэвэр (буцалгасан буюу нэрмэл) ус хийж сайтар сэгсэрнэ. Хэрэглэхийн өмнө суспензийг сэгсрэх шаардлагатай! Эмчилгээг ихэвчлэн 7-14 хоног үргэлжлүүлнэ. Хламидийн халдварын үед 14 хоног эмчилнэ.