Гипертонийн кризийн үед (цус харвалт үүсээгүй тохиолдолд )
Эпилепсийн таталтын үед
Эклампсийн таталтын үед
Өтгөн огцом хатах үед
Цөс хөөх зорилгоор тус тус хэрэглэнэ.
Магнийн сульфат 2,5г Тарилгын нэрмэл ус 10мл
Гипертонийн кризийн үед (цус харвалт үүсээгүй тохиолдолд): 25%-10,20 мл-ийг судсаар аажим тарина.
Эпилепсийн таталтын үед: 25%-5,10,20мл-ийг булчинд тарина.
Эклампсийн таталтын үед: эхлээд 2-4гр-ыг (25%-ын 8-16мл) венийн судсаар 5-20минутын турш аажим тарина. Цаашид цаг тутамд 1гр-ыг барих тунгаар хэрэглэнэ. (эклампсийн үед 5%-ыг 250мл глюкозын уусмалд 4гр сульфат магнийн давс байхаар тооцон бэлтгэн хэрэглэнэ)
Гипомагеземийн эмчилгээнд: 1гр тунгаар 6 цагаар булчинд тарина.