Нүдний шар толбоны насны хамааралт тэжээлийн алдагдал, судасжилт ихсэлтийн (шүүдэст) эмчилгээнд, (НХТА), Харааны өөрчлөлтийн эмчилгээнд, Чихрийн шижингийн хамааралт шар толбоны хаван (ЧШХШТХ) Нүдний торлог бүрхүүлийн чихрийн шижингийн пролифератив эмгэг (ТБЧШПЭ) болон пролифератив бус эмгэгийн (ТБЧШПБЭ) дундаас хүнд хүртэлх зэргийн эмчилгээ Торлогын венийн бөглөрлийн (торлогийн төвийн вен, торлогийн төвийн венийн салаа) (ТВБ) улмаас макулын хаван үүсэх үед харааны өөрчлөлтийн эмчилгээнд Судаслаг бүрхүүлийн шинэ судасжилтын үүссэн харааны өөрчлөлтийн эмчилгээ Хоёрдогч эмгэг миопийн (ЭМ) улмаас судаслаг бүрхүүлийн шинэ судасжилтийн (СБШС) үеийн харааны өөрчлөлтийн эмчилгээнд хэрэглэнэ.
Нэг мл уусмалд 10мг ранибизумаб агуулагдана. Туншил бүрийн 0.23мл уусмал бүрт 2.3мг ранизумаб агуулагдана.
Нэг бортгон саванд (насанд хүрэгчид болон дутуу нярай) агуулагдаж буй эмийг зөвхөн нэг удаа л нүдний шиллэгт тарьж хэрэглэнэ. Нэг нүдэнд хоёр удаа тарих тун хоорондын хугацаа 1 сараас багагүй байх шаардлагатай. Люцентис-ийг дутуу төрсөн нярайд нэг удаад 0.2мг тунгаар нүдний шиллэгт нэг удаад тарихыг зөвлөнө. Нэг нүдэнд хоёр удаа тарих тун хоорондын зай нэг сараас бага байж болохгүй.