инекс форте бэлдмэл гэдэсний бичил флорын үйл ажиллагаа болон тэнцвэрт байдлыг зохицуулахад оролцдог.
Линекс форте-г насанд хүрэгсэд, өсвөр насныхан, хүүхдэд урьдчилан сэргийлэх болон хэвийн бичил флорыг дэмжих зорилгоор суулгах, гэдэс дүүрэх болон хоол боловсруулах үйл ажиллагааны бусад хямралын үед хэрэглэнэ:
- насанд хүрэгсэд ба хүүхдийн ходоод гэдэсний замын вирус ба бактерийн гаралтай халдвар (ротавирусын халдвар, аялагчид суулгах);
- бактерийн эсрэг эмчилгээ (антибиотик бабактерийн эсрэг нийлэг бусад бэлдмэл);
- аарцаг болон хэвлийн хөндийн эрхтэний туяа эмчилгээ.
Линекс форте-г насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхдэд хэрэглэнэ:
- Helicobacter pylori халдварын стандарт эмчилгээний үед хэвийн бичил флорыг дэмжих;
- өтгөн хаталтын үед биеийн байдлыг сайжруулах.
1 бүрээсэнд агуулагдах лиофилжүүлсэн сүүний хүчлийн бактер:
- 1х109 багагүй колони үүсгэх нэгж Lactobacillus acidophilus
- 1х109 багагүй колони үүсгэх нэгж Bifidobacterium animalis subsp. lactis
Суулгалт, гэдэс дүүрэх болон бусад ходоод гэдэсний замын хямралын үед урьдчилан сэргийлэх болон хэвийн бичил флорыг дэмжихэд хэрэглэнэ
Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхэд: 1 бүрээсийг хоногт 3 удаа хэрэглэнэ (шинж тэмдгийн хүнд хөнгөний зэргээс хамаарна).
2-12-оос доош насны хүүхэд: 1-2 бүрээсийг хоногт 1 удаа хэрэглэнэ (шинж тэмдгийн хүнд хөнгөний зэргээс хамаарна).
1 – 2 хүртэлх насны хүүхэд: 1 бүрээсийг хоногт 1 удаа хэрэглэнэ.
Линекс форте бүрээсийг шинж тэмдэг арилтал хэрэглэж болно.