Линексийг дараах шалтгааны улмаас гэдэсний микрофлорын тэнцвэр алдагдаж суулгалт, гэдэс дүүрэлт, хоол боловсруулах үйл ажиллагааны бусад хямрал илэрсэн үед барих болон урьдчилан сэргийлэх эмчилгээний зорилгоор хэрэглэдэг:
· Хөхүүл болон түүнээс дээш насны хүүхэд, насанд хүрэгсдийн хоол боловсруулах замын бактерийн болон вирусын гаралтай халдвар (жишээ нь ротавирусын халдвар, аялагчдын суулгалт)
· Өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик ба хими заслын эмийн эмчилгээ
· Хэвлийн хөндий ба аарцгийн хөндийн эрхтний шарлага
Үйлчлэгч бодис: лиофильжүүлсэн сүүний хүчлийн бактери.
Хөхүүл болон 2 хүртэл насны хүүхэд: 1 бүрээсээр хоногт 3 удаа.
2-12 насны хүүхэд: 1-2 бүрээсээр хоногт 3 удаа.
12-с дээш насны хүүхэд ба насанд хүрэгсэд: 2 бүрээсээр хоногт 3 удаа.
Линексийг шинж тэмдэг хөнгөртөл хэрэглэж болно.
Хэрэв Линексийг 2 өдөр хэрэглэсний дараа суулгалт зогсохгүй байвал эмчид хандах хэрэгтэй.
Суугалтыг өөрөө эмчилж байгаа үеийн эхний бөгөөд хамгийн чухал арга хэмжээ нь алдсан шингэн болон электролитийг нөхөх юм.