Дамжуулах мэдээ алдуулалтанд (ялангуяа ретробульбар, парабульбар мэдээгүйжүүлэлт)Хэсэг газрын нэвчүүлэх мэдээгүйжүүлэлт (ялангуяа нүдний салстын дор (субконьюктиваль))Нугасны мэдээгүйжүүлэлтЭпидураль мэдээгүйжүүлэлтНүдний практикт терминаль мэдээгүйжүүлэлтТогтвортой ховдлын пароксизмаль тахикарди, ялангуяа зүрхний булчингийн шигдээс болон зүрхний хагалгааны үеийн.Ховдлын пароксизмаль тахикардийн дахилт болон титэм судасны хурц хам шинжийн үед ховдлын фибрилляцийн дахилтаас сэргийлэх (ихэвчлэн 12-24 цаг)Гликозидийн хордлогоос үүссэн ховдлын аритмийн үед тус тус хэрэглэнэ.
Лидокаины гидрохлоридын моногидрат (лидокаиныгидрохлоридоор тооцоолвол) - 10 мг, 20 мг, 100 мг
Нэвчүүлэх мэдээгүйжүүлэлтэнд: арьсан дотор, арьсан дор, булчинд тарьж хэрэглэнэ. Лидокаины 5 мг/мл уусмалыг хэрэглэнэ. (дээд тун 400 мг)Захын мэдрэл болон мэдрэлийн сүлжээнд хориг үүсгэхэд: мэдрэлийн эргэн тойронд 10 мг/мл-ын 10-20 мл уүсмал буюу эсвэл 20 мг/мл-ын 5-10 мл уусмалыг (400 мг-аас ихгүй) хэрэглэнэ.Дамжуулах мэдээгүйжүүлэлтэнд: мэдрэлийн орчинд лидокаины 10 мг/мл болон 20 мг/мл уусмалыг (400мг-аас ихгүй) хэрэглэнэ.Эпидураль мэдээгүйжүүлэлтэнд: эпидуральд 10 мг/мл, 20 мг/мл уусмалыг (300 мг-аас ихгүй) хэрэглэнэ.Нугасны мэдээгүйжүүлэлтэнд: субарахноидально 20 мг/мл-ын 3-4 мл уусмал хэрэглэнэ. (60-80мг).Парабульбар мэдээгүйжүүлэлтэнд: Парабульбарно 20 мг/мл-ын 1,0-2,0 мл уусмал хэрэглэнэ.Ретробульбар мэдээгүйжүүлэлтэнд: Ретробульбарно 20 мг/мл-ын 3,0-4,0 мл уусмал хэрэглэнэ.Хэсэг газрын нэвчүүлэх мэдээгүйжүүлэлтэнд (субконъктивально): нүдний салстын дор лидокаины гидрохлоридийн уусмалыг 20 мг/мл-ын 0.5-1.0 мл уусмал тарьж хэрэглэнэ.Нүдний терминаль мэдээгүйжүүлэлтэнд: 20 мг/мл уусмалыг мэс засал буюу шинжилгээний өмнө 2 дуслаар 30-60 секундын зайтай 2-3 удаа нүдэнд дусааж хэрэглэнэ.Лидокаины үйлдлийн үргэлжлэх хугацааг уртасгахын тулд 0.1%-ийн эпинефрин (адреналин)-ий уусмалыг нэмнэ. (5-10 мл лидокаины уусмалд 1 дуслыг,нийт 5 дуслаас ихгүй)
Үйлдвэрлэсэн улс: ОХУ