Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 5-10 минутын дараа нянгийн эсрэг болон тохиромжтой мэдээгүйжүүлэх үйлдэл эхэлж үүсдэг.Усанд уусдаг тунгалаг гель нь төрөл бүрийн дурангийн ажилбаруудын үед тослох үйлчилгээтэй ба тод оптик харааг тодруулах үйлдэлтэй. Насанд хүрэгсэд, хүүхдэд дурангийн оношлогоо, мэс ажилбар хийхэд халдвараас урьдчилан сэргийлэх, мэдээгүйжүүлэх зорилгоор болон урологи, проктологи, эмэгтэйчүүдийн практикт бүх төрлийн эндоскопи, фистульт катетеруудыг солих, интубаци хийхэд хэрэглэнэ.Шээс ялгаруулах зам, үтрээ болон умайн хүзүүний суваг, шулуун гэдэсний салст бүрхүүлийн үрэвслийн (өвдөлтийн хам шинжээр илрэх) шинж тэмдэгүүдийг дарах зорилготой хийгдэх иж бүрдэл эмчилгээнд хэрэглэнэ.
Лидокаин гидрохлорид 2.00 г
Хлоргексидин дигидрохлорид 0.05 г
Эмч эсвэл тусгайлан бэлтгэгдсэн ажилтан багажийг хийхээс өмнө шингэн эмийн бэлдмэлийг удаан шахаж оруулахдаа дараахи зүйлүүдийг анхаарна. Үүнд:Блистерийг нээж, цаасыг тунгалаг савны их биеээс салгана (болж өгвөл зөвхөн нугалаас хүртэл салгах хэрэгтэй).Үзүүрийг нь хэт хүч гаргалгүйгээр хугалж авна (болж өгвөл саванд нь байлгаж хугалах хэрэгтэй). Салст бүрхүүлийг гэмтээхгүйн тулд үзүүрийг бүрэн гүйцэд сайн хугалж авсан эсэхээ сайтар шалгана. Гелийг саадгүй шахаж оруулахын тулд хийхээсээ өмнө урьдчилан дусааж шалгах хэрэгтэй.Уян тариурт байгаа шингэн бэлдмэлийг зөөлөн дарж, шахан оруулна. Тариурыг шахсан чигт нь барьж, уг тариурт бэлдмэл гүйцэд шахагдан гарсны дараа сугалж авна.Шингэн гелийг шахаж хийснээс хойш 5-10 минутын дараа багажийг оруулах шаардлагатай.