Бэлдмэлийг үтрээнээс хэвийн бус ялгадас гарах үеийн эмчилгээнд хэрэглэдэг. Уг бэлдмэлийг БЗХӨ-ний шинж тэмдгийн эмчилгээний менежментийн нэг чухал хэсэг болгон хэрэглэхийг зөвлөдөг.Уг хам шинжийн үед илэрдэг 7 нийтлэг шинж тэмдгийн нэг болох үтрээнээс хэвийн бус ялгадас гарах нь эмэгтэй хүнд илэрдэг хамгийн нийтлэг шинж юм.Үтрээний үрэвслийг хамгийн нийтлэг үүсгэдэг 3 эмгэг төрүүлэгчийг дурьдвал:Мөөгөнцөр- Candida albicans (Monilia)Бактери - N. gonorrhea, C. trachomatis, Gardnerella vaginalisЭгэл биетэн- Trichomonas vaginalisLady KIT бэлдмэлийг үтрээний хэвийн бус ялгадсын хам шинжийн эмчилгээнд хэрэглэнэ. Эмнэлзүйн илрэл нь шинж тэмдэггүйгээс хүнд хэлбэрийн үрэвслийн шинж илрэх хүртэл хэлбэлзэж болно. Шинж тэмдэггүй ч дээрх нянгуудыг тээгч эмэгтэйн гуравны нэгд нь ойролцоогоор 6 сарын дотор шинж тэмдэг илэрдэг. Нийтлэг илэрдэг шинж тэмдэгт үтрээний хэвийн бус ялгадас дээр нэмэгдээд үтрээний загатнаа илэрнэ.Эмнэлзүйн онцлог шинж тэмдэг нь үтрээний салст бүрхүүл тод улаан өнгөтэй болох, шар эсвэл ногоон хөөсөрхөг, эвгүй үнэртэй ялгадас гарах боловч зарим тохиолдолд зөвхөн өвөрмөц бус илрэл бүхий үтрээний бага зэргийн үрэвсэл болон ямар нэгэн хэвийн бус шинж тэмдэггүй байж болдог.