Бактерийн гаралтай цочмог синусит (хамрын нэг болон олон дайвар хөндийн үрэвсэл)
Амьсгалын доод замын халдвар: гуурсан хоолойн архаг үрэвслийн бактерийн гаралтай цочмог хурцдал, эмнэлгийн бус уушгины үрэвсэл
Шээсний замын хүндрэлгүй халдвар
Шээсний замын хүндрэлтэй халдвар (бөөр)
Түрүү булчирхайн бактерийн гаралтай архаг халдвар (простатит)
Арьс ба зөөлөн эдийн халдвар
Хамрын дайвар хөндийн халдвар үед 1 шахмалыг хоногт 1 удаа хэрэглэнэ.
Амьсгалын замын удаан хугацааны эмгэгтэй хүмүүсийн уушгины халдварын үед 1 шахмалыг хоногт 1 удаа хэрэглэнэ.
Уушгины үрэвслийн үед 1 шахмалыг хоногт 1-2 удаа хэрэглэнэ.
Бөөр, давсаг, шээсний замын халдварын үед ½-1 шахмалыг хоногт 1 удаа хэрэглэнэ.
Түрүү булчирхайн халдварын үед 1 шахмалыг хоногт 1 удаа хэрэглэнэ.
Арьс, булчин, арьсан доорх эдийн халдварын үед 1 шахмалыг хоногт 1-2 удаа хэрэглэнэ.