Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээ Улаан хоолойн сөөргөөт үрэвслийн эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт H.pylori-той холбоотой шархлаа өвчний эмчилгээнд тохирсон бактерийн эсрэг эмтэй хамт Helicobacter pylori (H.pylori)-г устгах зорилгоор хэрэглэнэ. Стероид бус үрэвслийн эсрэг эмийн удаан хугацааны эмчилгээ шаардагдаж байгаа өвчтөний стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсний улмаас үүссэн ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчний эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт Ходоод улаан хоолойн сөөргөөт өвчний шинж тэмдгийн эмчилгээ Золлингер – Эллисоны хам шинж
1 бүрээсд:Үйлчлэгч бодис: лансопразолын микропеллет* - 377,40мг (30мг лансопразолтой тэнцэнэ)Бүрээсийн их биеийн найрлага: титанийн хоёрч исэл (Е171), улаан төмрийн исэл (Е172), шар төмрийн исэл (Е172), желатинБүрээсийн таглаа: патентжуулсан хөх V (E131), титанийн хоёрч исэл (Е171), шар төмрийн исэл (Е172), желатин377,40мг микропеллетын найрлага*, миллиграммаар.Үйлчлэгч бодис – лансопразол 30,00мг
Лансопрол бэлдмэлийг тохиромжтой үр нөлөө үзүүлэхийн тулд 30мг бүрээсийг H.pylori-ыг устгах зорилгоор хэрэглэхээс (өглөө 1 удаа, орой 1 удаа – хоногт 2 удаа хэрэглэх схемээр явуулж буй эмчилгээ) бусад тохиолдолд хоногт 1 удаа өглөө хэрэглэнэ. Лансопрол бэлдмэлийг хооллохоос дор хаяж 30 минутын өмнө хэрэглэх хэрэгтэй. Бүрээсийг бүтнээр нь зажлахгүйгээр шингэнээр даруулж залгина. Залгиж хэрэглэхэд хүндрэлтэй байгаа өвчтөнд хэрэглэхийг хөнгөвчлөхийн тулд бүрээсийг онгойлгож мөхлөгийг бага хэмжээний ус, алимны болон улаан лоолийн шүүстэй хольж эсвэл бага хэмжээний хөнгөн хоолон (жишээ нь тараг, алимны нухаш) дээр цацаж болно. Бүрээсийг түүнчлэн онгойлгож хамар ходоодны гуурсаар хийхэд зориулсан 40мл алимны шүүстэй хольж болно. Хөвмөл болон холимогийг бэлтгэсний дараа бэлдмэлийг яаралтай хэрэглэх хэрэгтэй.