Trichophyton (ялангуяа T.rubrum, T.mentagrophytes, T.verrucosum, T.violaceum), Microsporum canis, Epidermophyton floccosum зэрэг дерматофитээр үүсгэгдсэн улны дерматомикоз (tinea pedis эсвэл “улны мөөгөнцөр”),
цавины дерматомикоз (tinea cruris), биеийн гөлгөр арьсны мөөгөнцөр (tinea corporis) зэрэг арьсны мөөгөнцрийн халдвар
Pityrosporum orbiculare (Malassezia furfur гэсэн нэрээр нэрлэгддэг)-р үүсгэгдсэн олон өнгөт үлд (Tinea versicolor).
1г гельд 10 мг тербинафин
Гадуур хэрэглэнэ.Бэлдмэлийг хэрэглэхээс өмнө гэмтэлтэй хэсгийг сайтар цэвэрлэж хатаах хэрэгтэй.Насанд хүрэгсдэд зориулсан бэлдмэл.Ламизил Дермгель бэлдмэлийг хоногт 1 удаа хэрэглэнэ.Бэлдмэлийг арьсны гэмтэлтэй хэсэг болон хажуугийн хэсэгт нимгэн үеэр түрхэж бага зэрэг илнэ. Арьсны гуужилт бүхий халдварын үед (хөхний булчирхайн доор, хурууны хооронд, өгзөгний болон цавины нугалаас) бэлдмэлийг түрхсэн хэсгийг самбайгаар (ялангуяа шөнө) хааж халхална. Бэлдмэлийг 12-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.