Лактулоза нь ууж хэрэглэдэг, осмос даралтанд нөлөөлдөг, туулгах эмийн бүлэгт хамаарагддаг бөгөөд гэдсэн дэх агууламжийг ихэсгэж туулгадаг. Лактулоза Лаинко бэлдмэлийг архаг явцтай өтгөн хаталтын эмчилгээнд хэрэглэнэ. Уг бэлдмэлийг өтгөнийг зөөлрүүлэх зорилгоор хэрэглэхээс гадна хошного-шулуун гэдэсний мэс заслын дараа болон хошногоны урагдал цуурхай, цоорхой, буглаа, шархлаа, шамбрамтай өвчтөнд өтгөн гадагшлалтыг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ. Бэлдмэлийг түүнчлэн үүдэн венийн системийн элэгний энцефалопатийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.
Үйлчлэгч бодис нь лактулоза. 1мл бэлдмэл нь 0,67г лактулоза агуулдаг. Уут бүрт 15мл уусмал
Архаг явцтай өтгөн хаталтЭхний зөвлөж буй тун нь 30мл (2 уут ) бөгөөд үүнийг хоногт 2 хувааж хэрэглэх ба 2-3 өдрийн туршид хэрэглэнэ.Барих тун нь хоногт 15-30мл (1-2 уут) бөгөөд өглөөний цайны үед хэрэглэх нь тохиромжтой.Өтгөнийг зөөллөх шаардлагатай үед:Зөвлөж буй тун нь 15мл (1 уут) ба хоногт нэг, хоёр, гурван удаа хэрэглэнэ.Үүдэн венийн системийн элэгний энцефалопатиЭхний тун 30-45мл (2-3 уут) ба хоногт 3 удаа хэрэглэнэ.Барих тунг өтгөнийг хоногт 2 буюу эсвэл 3 удаа гадагшлуулах зорилгоор тохируулна.