Антибиотик эмчилгээний дараа зэрэг гэдэсний микрофлорын алдагдал (гэдэсний дисбактериоз); гэдэс цочролын хам шинжийн цогц эмчилгээ, элэгний гепатит ба цирроз; харшлын өвчнүүд (Атопик дерматит, чонон хөрвөс), нянгийн гаралтай вагиноз (үтрээний дисбиоз),
Нэг шахмалын найрлага: Гидролизын лигнин(хуурай бодисын хувьд) 355мг, лактулоза (100% бодисын хувьд) 120мг
Хоол болон бусад төрлийн эм хэрэглэхээс 1 цагийн өмнө, шаардлагатай бол урьдчилан жижиглээд, усаар даруулан ууж хэрэглэнэ.
Гэдэсний дисбактериозын үед:
12-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 2-3 шахмалаар өдөрт 3 удаа
8-12 насны хүүхдэд 1-2 шахмалаар өдөрт 3 удаа
3-7 насны хүүхдэд 1 шахмалаар өдөрт 3 удаа
1-3 настай хүүхдэд ½ шахмалаар өдөрт 3 удаа
Нянгийн гаралтай вагинозын (үтрээний дисбиоз) үед: 2 шахмалаар өдөрт 3 удаа. Курс эмчилгээний үргэлжлэх дундаж хугацаа 2-3 долоо хоног. Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх болон давтан курс эмчилгээг зөвхөн эмчийн заавраар хийнэ.