Кэрол сиропийг ихэнхдээ хэрхийн артрит (түүн дотор өсвөр насныхныхэрхийн артрит), остеоартрит, халууралт, өвдөлт, нуруугаар өвдөх, сарын тэмдгийн үеийн өвдөлт болон мэс заслын дараах өвдөлтөнд хэрэглэнэ. Мөн Кэрол сиропийг бөгтийлт бүхий спондилит, толгой, шүд өвдөх, булчин өвдөх, мэдрэлийн өвдөлт, цочмог тулай, хайрст үлд бүхий үений үрэвсэл, зөөлөн эдийн гэмтэл түүн дотор булчин шөрмөс сунах болон үе мөчний бус хэрх түүн дотор булчин шөрмөс үрэвсэх (тендинит), үений уут үрэвсэх (теносиновит), үений шингэн багасах (бурсит) зэрэгт хэрэглэнэ.