Нүд ядрах, хуурайших ба мэс ажилбарын дараа, гадны орчны нөлөөний улмаас нүд цочрон эвгүй оргих үед нүдэнд дусааж хэрэглэхэд нүдний гадаргууг зөөллөн чийгшүүлдэг. Мөн нүдний бүх төрлийн контакт линзтэй хэрэглэж болно.
Нүдний чийгшүүлэгч дусаалга Кристал Вишн бүтээгдэхүүнийг өдрийн туршид шаардагдах бүрд нь олон дахин хэрэглэж болно. Хэрэглэхийн өмнө гараа угаах шаардлагатай. Толгойгоо гэдийлгээд доод зовхио доош нь зөөлөн татна. Нүд бүрийн салстын ховилд уусмалыг 1-2 дусаагаад нүдээ хэдэн удаа цавчлана. Дусаагуурын хошууг нүд буюу түүний орчны аль нэгэн бүтцэд хүргэхээс зайлсхийх хэрэгтэй.