Амьсгалын дээд болон доод замын халдварууд, тухайлбал цочмог ба архаг бронхит, гуурсан хоолой тэлэгдэх өвчин, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл, уушгины хатгалгаа. Шээсний сүвний үрэвсэл болон давсагны цочмог ба архаг үрэвсэл болон түрүү булчирхайн үрэвсэл г.м. Нарийн гэдэсний үрэвсэл, хижигийн болон иж хижигийн халууралт, хижигийн нян тээгч, цусан суулга ба холер. Заг хүйтэн, хатиг, хатигшил болон буглаа г.м.
Шахмал бүрд: Триметоприм 80мг болон сульфаметоксазол 400мг агуулагдана.
Насанд хүрэгсэд болон 12-с дээш насны хүүхдэд: 2 шахмалаар өдөрт 2 удаа, өглөө ба оройд, хоолны дараа ууж хэрэглэнэ. Хамгийн дээд тун (хүнд тохиолдолд):3 шахмалаар өдөрт 2 удаа ууна. 6-12 насны хүүхдэд: Нэг шахмалаар өдөрт 2 удаа, өглөө ба оройд, хоолны дараа ууна. Удаан хугацааны эмчилгээний үед цусны шинжилгээг олонтоо давтан хийх хэрэгтэй.