Кокарбоксилазаг элэг, бөөрний дутагдал, чихрийн шижингийн комын урьдал, ком, чихрийн шижингийн кетоацидоз, зүрхний архаг дутагдал, зүрхний хэм алдагдал, захын неврит зэргийн үед комплекс эмчилгээний нэг бүрэлдэхүүн болгон авдаг.Дээрх заалтаар хүүхдэд хэрэглэнэ. Дөнгөж төрсөн хүүхдэд хүчилтөрөгчийн дутагдал, ацидоз, нярайн бүтэлт, перинаталь үеийн хүчилтөрөгчийн дутагдлын улмаас үүссэн энцефалопати, цусны эргэлтийн алдагдал, уушигны хатгалгаа, үжлийн үед комплекс эмчилгээний нэг бүрэлдэхүүн байдлаар хэрэглэнэ.
Кокарбоксилаза гидрохлорид0,025 г эсвэл 0,050
Кокарбоксилазаг булчинд болон судсаар хийнэ (урсгал болон дуслаар).Нэг ампулын агууламжийг (0,025г эсвэл 0,050г) хэрэглэхийн өмнө 2мл тарианы усаар найруулна. Судсаар, урсгаж тарих тохиолдолд шингэний эзэлхүүнийг 10-20мл, дуслаар хийх бол 200-400мл хүртэл 0,9% натрийн хлоридын уусмал, эсвэл декстрозын (глюкозын) уусмал нэмнэ.