Клотри-Денк 1% крем нь дерматофит, хөрөнгөний ба хөгцний мөөгөнцөр болон Malassezia furfur зэрэг бусад мөөгөнцрөөр үүсгэгдсэн арьс ба салст бүрхүүлийн мөөгөнцрийн халдвар (микоз), Corynebacterium minutissimum-р үүсгэгдсэн арьсны халдварын эмчилгээнд зориулсан эмийн бэлдмэл.
1 гр кремд 10 мг Клотримазол
Эмч өөрөөр зөвлөөгүй бол кремийг өдөрт 2-3 удаа тухайн хэсгийн гадаргууд нимгэн түрхэж хэрэглэнэ.Тодорхой тогтмол цаг хугацаанд тасралтгүй хэрэглэвэл үр дүн үйлчилгээ маш сайн. Птириаз, верзиколо-ийн үед 1-3 долоо хоног, эритразмын үед 2-4 долоо хоногт ерөнхийдөө эдгэрдэг.Шинж тэмдэг арилснаас хойш дор хаяж 2 долоо хоногийн турш эмчилгээг үргэлжлүүлсээр байх хэрэгтэй.